Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өдөрт дунджаар 400 орчим хүн эрүүлжүүлэх байранд хонодог гэх судалгаа гарчээ

Манай улсын нийт эрчүүдийн 25 хувь нь жилд нэг удаа эрүүлжүүлэхэд хонодог гэсэн судалгаа гарсан байна. Архины хэрэглээг багасгах, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр жил бүр тодорхой хэмжээний төсөв мөнгө зарцуулдаг

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өдөрт дунджаар 400 орчим хүн эрүүлжүүлэх байранд хонодог гэх судалгаа гарчээ
Өдөрт дунджаар 400 орчим хүн эрүүлжүүлэх байранд хонодог гэх судалгаа гарчээ. Зураг: МҮОНРТ

Манай улсын нийт эрчүүдийн 25 хувь нь жилд нэг удаа эрүүлжүүлэхэд хонодог гэсэн судалгаа гарсан байна. Архины хэрэглээг багасгах, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр жил бүр тодорхой хэмжээний төсөв мөнгө зарцуулдаг. Гэтэл энэ ажил нь бодит амьдрал дээр үр дүнгээ өгөхгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, зуны улиралд архины хурц хордлого болон зүрх судасны өвчнөөр эмнэлэгт хандах иргэдийн тоо өсдөг. Мөн өдөрт дунджаар 400 орчим хүн эрүүлжүүлэх байранд хонодог гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна. Тус хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих зан үйл судлалын секторын эрхлэгч Г.Энхзулын ярихыг сонсоё.

Монголчууд архийг идээний дээж гэж үзэн, ёслол хүндэтгэлийн зориулалтаар хэрэглэж ирсэн. Гэтэл одоо иргэд архийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь олон сөрөг үр дагаварийг үүсгэж байна гэдгийг онцоллоо. Иймээс иргэдийг архи, согтууруулах ундааг зохих ёсоор нь тохируулж хэрэглэхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс анхааруулж байна.

Хуваалцах