Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өдөрт дунджаар 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог

Нийтийн тээврийн автобусанд өнөөдрийн байдлаар Umoney болон UBcard гэсэн хоёр систем ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өдөрт дунджаар 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог
Өдөрт дунджаар 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн автобусанд өнөөдрийн байдлаар Umoney болон UBcard гэсэн хоёр систем ажиллаж байгаа юм.

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд Umoney болон UBcard системийг нэгтгэж, мэдээллийн нэг сантай болохоор ажиллаж байна.

Дунджаар өдөрт 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог.

Нийтийн тээврээр ажлын өдрүүдэд дунджаар Umoney картаар 470 мянган иргэн, UBcard-аар 88 мянган иргэн, бэлэн мөнгө төлж 31 мянган иргэн үйлчлүүлж байна.

Ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй 160 мянган иргэн картаар төлбөрөө төлж үйлчлүүлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Хуваалцах