Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлтийн хэлбэрүүдийг сурагчид тодорхойлно
Хүчирхийллийн болоод үе тэнгийнхний дарамт дээрэлхэлтийн хэлбэрүүдийг сурагчид өөрсдөө тодорхойлно.
Мэдээллийн алба

Хүчирхийллийн болоод үе тэнгийнхний дарамт дээрэлхэлтийн хэлбэрүүдийг сурагчид өөрсдөө тодорхойлно. Нөхцөл байдлыг ийнхүү хүүхдүүд өөрсдөө тодорхойлсноор төрийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ илүү оновчтой болно гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Баярбат ингэж ярилаа.
Уг үйл ажиллагааг зохион байгуулахдаа дүүрэг дэх төрийн байгуулагуудаас жил бүрийн есдүгээр сарын 1-нд заадаг Ерөнхийлөгчийн хичээлээр жишиг болгож зохион байгуулахыг зорьжээ. Тиймээс сургалт өдөрлөг Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хороонд байрлах Ерөнхий боловсролын сургуулиудад нэгэн зэрэг болжээ.


















