Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үе, үеийн их хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэв

Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байна.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үе, үеийн их хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэв
Үе, үеийн их хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байна. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үе, үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

  1. Р.Гончигдорж: 1990-1992 онд Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

  2. Н.Багабанди: 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

  3. Л.Энэбиш: 2000-20001 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

  4. С.Төмөр-Очир: 2001-2004 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

  5. Н.Энхбаяр: 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

  6. Ц.Нямдорж: 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

  7. Д.Лүндээжанцан: 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

  8. Д.Дэмбэрэл: 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байв.

Хуваалцах