Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүд хаалттай хуралдана
Улс оронд үүсээд байгаа зарим нэг нөхцөл байдлын талаар санал, бодлоо солилцох, гарц, шийдэл эрэлхийлэхээр үе үеийн ҮАБЗ-ийн (Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл) гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтээр хуралдана.
Мэдээллийн алба

Өөрөөр хэлбэл өнөөгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн талаар албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, хохирол бэрхшээл багатайгаар хэрхэн гэтэлж гарч болох талаар харилцан хэлэлцэх гэнэ.
Уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд нар оролцох юм байна.
Түүнчлэн тус уулзалт, хуралдаан нь хаалттай явагдах ажээ.