UEFA-гийн тавьсан саналыг Их Британийн засгийн газар хүлээж авсангүй
Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс “Уэмблийн цэнгэлдэхэд аваргуудын лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулья. Харин энэ тоглолтыг үзэхээр ирэх 2000 гаруй VIP зочин төлөөлөгчийг тоглолтын дараах карентинаас чөлөөлж өгөөч” гэжээ.
Мэдээллийн алба

UEFA-гийн тавьсан саналыг Их Британийн засгийн газар хүлээж авсангүй.
Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Английн алдарт Уэмблийн цэнгэлдэхэд явуулахаар урьдчилсан тохиролцоо хийгдээд байсан ч эцсийн мөчид Португалд хийгдэхээр болжээ.
Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс “Уэмблийн цэнгэлдэхэд аваргуудын лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулья. Харин энэ тоглолтыг үзэхээр ирэх 2000 гаруй VIP зочин төлөөлөгчийг тоглолтын дараах карентинаас чөлөөлж өгөөч” гэжээ.
Гэвч Их Британийн засгийн газар уг саналыг эрсдэлтэй гэж дүгнэн татгалзсан хариу өгснөөр Европын хөлбөмбөгийн холбоо ч бодлоо өөрчилж, Португалд шигшээ тоглолтыг явуулахаар боллоо.


















