Уэйн Рүүни 249 дэх гоолоо орууллаа
Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб холбооны цомын тэмцээний 3-р шатанд “Рединг” клубыг "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Сүүлийн 13 тоглолтдоо дараалан хожоод байсан Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб "Холбооны цом"-ын тэмцээний 3-р шатанд “Рединг” клубыг "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авлаа. Тоглолт эхлээд 7 минутын дараа багийн ахлагч Уэйн Рүүни гоолын салхийг хагалсан юм.

Өдгөө 31 настай англи довтлогч Уэйн Рүүни “Улаан Чөтгөрүүд”-ийн төлөөх 249 дэх гоолоо оруулж, "Манчестер Юнайтед"-ын бүх цаг үеийн мэргэн бууч агуу Сэр Бобби Чарлтоны амжилттай зэрэгцлээ. Тэрээр одоо дахин нэг гоолыг өөрийн нэр дээрээ бүрдүүлэхэд Английн алдарт "Манчестер Юнайтед" клубын бүх цаг үеийн мэргэн бууч болно.

Тоглолтын 15 дахь минутад Энтони Марсиаль тоооны харьцааг 2:0 болгосон юм. Улмаар 2-р үед Маркус Рэшфорд онцгой сайн байлаа. Тэрээр 75, 79 дэх минутад дараалан 2 гоолыг оруулсанаар баг нь өрсөлдөгчөө 4:0-н харьцаатай хожсон. Ингэснээр тэд “Холбооны цом”-ын тэмцээний 4-р шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.



















