Үен зургаан сар хээлээ тээж, 2-12 бүсрэг гаргадаг
Эрэгчин үенгийн биеийн урт 22-29 см, сүүл нь 11 -15 см, 217 -350 грамм жинтэй байна.
Мэдээллийн алба

Эрэгчин үенгийн биеийн урт 22-29 см, сүүл нь 11 -15 см, 217 -350 грамм жинтэй байна. Эмэгчин нь биеийн урт 22 -25, сүүл нь 9-12 см, 122-220 грамм жинтэй. Ихэвчлэн оготно, хулгана зэрэг мэрэгч, шувуу, загасаар хооллодог.

Үен есдүгээр сарын сүүлчээр үржилд орж, зургаан сар хээлээ тээж 2-12 бүсрэг төрүүлнэ. Үен хоёр нас хүрч байж үржилд орох боломжтой болдог. Бүлээр амьдардаггүй учир бүсрэгээ тэжээх үүргийг эмэгчин нь хариуцдаг ажээ.


















