Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан нийт 92 гомдол, хүсэлтийг шийдвэрлэлээ

​Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 06-наас 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 47 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 224 гомдол, хүсэлтийг хяналаа

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан нийт 92 гомдол, хүсэлтийг шийдвэрлэлээ
УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан нийт 92 гомдол, хүсэлтийг шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 06-наас 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 47 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 224 гомдол, хүсэлтийг хяналаа

Хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай байгаа бол бусад нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.

Дээрх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос ирүүлсэн 80 гомдол, хүсэлтийг байгууллага өөрөө шийдвэрлэж, 12 -г харьяаллын дагуу шилжүүлж, одоо 132 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 3 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлэн, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 15 иргэнд өгч ажиллажээ.

Хуваалцах