Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ

Иймд тус замаар зорчиж байгаа жолооч, тээвэрчид, иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Зам, тээврийн яам наас анхаарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ. Зураг: МҮОНРТ

А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замд үерийн улмаас эвдрэл үүсжээ.

Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 27-нд орсон аадар борооны улмаас Алтай хотоос 65-84 км хооронд үер бууж, авто замын хэд хэдэн хэсэгт хөвөө даланд эвдрэл үүсэж нарийссан байна.

Иймд тус замаар зорчиж байгаа жолооч, тээвэрчид, иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Зам, тээврийн яамнаас анхаарууллаа.

Хуваалцах