Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулав

Наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ /Хялгант тосгон, Зүүнбүрэн сум/, Туул Лүн сум орчимд усны түвшин өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулав
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ /Хялгант тосгон, Зүүнбүрэн сум/, Туул Лүн сум орчимд усны түвшин өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна.

Маргааш буюу наймдугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см, Туул гол Лүн сум орчимд 35 см орчим тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах