Үер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг и
Мэдээллийн алба

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарахҮер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээхЦахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгахУсархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулахӨрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байхҮер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ Өөртөө болон бусдад туслахЭвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очихШаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандахЭрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлжэхҮерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авахБарилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээхҮерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарахХийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очихУндны усыг заавал буцалгаж хэрэглэхГараа тогтмол савандаж угаахҮерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгахБулаг, худгийн усыг шавхаж цэвэрлэхГэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу цсны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэхҮер, усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байхҮерийн аюултай бүс нутгаас нүүхҮер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барихҮер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөхХүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байхЧухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байхЦэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалахГэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдахӨндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхЦаг агаарын мэдээллийг тогтмол сонсож байх


















