Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!!!

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Чулуут , Хойттамир, Урдтамир, Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Таац, Хэнтэй нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Халх, Хэрлэн болон Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Хэрлэн гол Багануур дүүрэг,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!!!
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!!!. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаарХангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Чулуут , Хойттамир, Урдтамир, Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Таац, Хэнтэй нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Халх, Хэрлэн болон Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Хэрлэн гол Багануур дүүрэг, Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна. Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Яруу, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-60 см давсан байна. 5 дугаар сарын 21 нд Чулуут гол Өндөрулаан, 5 дугаар сарын 23-нд Хэрлэн гол Өндөрхаан орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэх тул дээр дурьдсан гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

Хуваалцах