Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна...
Өнөөдрийн байдлаар Хангай нурууны өврийн Онги, Хэнтэй нуруунаас усжих Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр,Туул, Хэрлэн болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Онги гол Сайхан-Овоо,
Мэдээллийн алба

Өнөөдрийнбайдлаар Хангай нурууны өврийн Онги, Хэнтэй нуруунаас усжих Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр,Туул, Хэрлэн болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Онги гол Сайхан-Овоо, Туул гол Лүн сум мөн түүнчлэн Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-20 см даван тус тус үерлэж байна. Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 20-55 см давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор


















