Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр ихэнх нутгаар бороо зүсэрч, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Улаанбаатар хотод дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байж баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газраар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдах, үерийн аюулын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


















