Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2016 оны наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2016 оны наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хангай нуруунаас эх авах Орхон гол Өлзийт сум, Завхан гол Гуулин тосгон, Байдраг гол Баянбүрд орчмоор үерийн түвшинг 5-10 см тус тус давж үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.09

Хуваалцах