Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2016 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн (Зүүнбүрэн сум), Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол (Цагаан-Үүр сум), Бэлтэс гол (Баянзүрх сум) Алтайн нуруунаас
Мэдээллийн алба

2016 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн (Зүүнбүрэн сум), Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол (Цагаан-Үүр сум), Бэлтэс гол (Баянзүрх сум) Алтайн нуруунаас усжих Ховд гол (Мянгад сум), Хангай нуруунаас эх авах Орхон гол (Өлзийт сум), Завхан гол (Тайшир сум), Байдраг гол (Бууцагаан сум), орчмоор үерийн түвшинг 10-70 см тус тус давж үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.15


















