Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.
Мэдээллийн алба

2016 оны наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.
Мөн Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол Цагаан-Үүр сум, Бэлтэс гол Баянзүрх сум, Хангай нуруунаас эх авах Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум, Завхан гол Тайшир сум орчмоор үерийн түвшинг 10-100 см тус тус давж үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.19


















