Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см мөн түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс гол Баянзүрх сум орчимд үерийн түвшинг 10 см тус тус давсан байдалтай байна.
Мэдээллийн алба

Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа,
Мэдээллийн хүрээлэн Ус судлалын хэлтэс