Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эг гол Хутаг сум Хантай баг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж,
Мэдээллийн алба

2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эг гол Хутаг сум Хантай баг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 70 см даван үерлэж байна.
Мөн түүнчлэн Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Ховд, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан бол Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс


















