Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Долоодугаар сарын 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Иргэд та бүхэн:
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
Онцын шаардлагагүй бол үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзахыг зөвлөж байна.
Наадамчид, аялагчид, иргэд та бүхнийг цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг анхааран сонсож, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.