Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2016 оны долоодугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 17-19 хэм дулаан байна.

11 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 45 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны долоодугаар сарын 15-наас долоодугаар сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн зарим газраар, 17,18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26хэм дулаан байна.

Хуваалцах