Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Мэдээллийн алба

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Иймд цаашид орох хур тунадасны эрчимшлээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.


















