Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Чигж, Хариг, Баруунтуруун Хэнтий нуруунаас усжих Балж, Ерөө, Хэрлэн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Чигж, Хариг, Баруунтуруун Хэнтий нуруунаас усжих Балж, Ерөө, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байгаа бол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 15 см орчим даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Цаашид нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах