Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна

Маргааш буюу зургаадугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин дахин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2026 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн болон Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган, Буянт, Чигэртэй, Сагсай, Түргэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 5 см давсан байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин дахин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах