Үерийн аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна
2021 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ, Орхон болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа,
Мэдээллийн алба

2021 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ, Орхон болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгджээ.
Эг, Бэлтэс, Бүгсий, Сэлэнгэ, Орхон, Зэлтэр, Сөгнөгөр, Идэр, Байдраг, Онги, Ховд, Буянт, Төгрөг, Чигж, Баруунтуруун, Хархираа, Тэс, Онон зэрэг голууд үерийн түвшинг 20-115 см, Дэлгэрмөрөн, Үүр, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу наймдугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд болон Хэрлэн гол Багануур дүүрэг, Хараа гол Дархан хот орчимд усны түвшин 10-30 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс


















