Үерийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Иргэн та үерийн аюулаас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг дагаарай.
Мэдээллийн алба

Иргэн та үерийн аюулаас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг дагаарай.
- Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх;
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах;
- Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх;
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойр орчимд тоглуулахгүй, ойртуулахгүй байх;
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
- Малчид, иргэд, тээвэрчид гол мөрнийг туулахдаа зөвхөн зөвшөөрөгдсөн буюу зориулалтын гарц, гарам, зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар



















