Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Чигж, Хариг Хэнтий нуруунаас усжих Балж, Хүдэр, Ерөө, Хэрлэн, Туул Хөвсгөлийн уулсаас эхтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Чигж, Хариг Хэнтий нуруунаас усжих Балж, Хүдэр, Ерөө, Хэрлэн, Туул Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэж байгаа бол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Цаашид нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах