Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд болон Эг гол Хантай сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 25 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй
Мэдээллийн алба

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд болон Эг гол Хантай сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 25 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см давсан хэвээр байна.
Иймд дээр дурьдсан голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-06-19


















