Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Зургаадугаар сарын 22-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-40 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг
Мэдээллийн алба

Зургаадугаар сарын 22-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-40 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 40-85 см, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт гол үерийн түвшинг 5-30 см давсан байдалтай байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-06-22


















