Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, өврийн Заг, Цагаантуруут, Богд, Чигэстэй зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-75 см нэмэгдэж,
Мэдээллийн алба

Зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, өврийн Заг, Цагаантуруут, Богд, Чигэстэй зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-75 см нэмэгдэж, Цагаантуруут гол олон жилийн дундаж түвшинг 60 см, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Хангай нурууны Идэр, Заг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-06-25


















