Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас усжих Чулуут, Байдраг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40-145 см нэмэгдэж, үерийн түвшинг

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас усжих Чулуут, Байдраг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40-145 см нэмэгдэж, үерийн түвшинг 45-90 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Хангай нурууны өврийн Заг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см давсан хэвээр байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-06-26

Хуваалцах