Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Балж, Онон, Хэрлэн , Хангай нурууны өврийн Байдраг, Заг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байна.
Мэдээллийн алба

Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 25-125 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд түр зуурын бороо элбэг тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой ба хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-01