Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Долоодугаар сарын 6-ны өдрийн байдлаар Булган аймгийн Хантай сум орчимд Эг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 50 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Алтай нуруунаас усжих Ховд
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 6-ны өдрийн байдлаар Булган аймгийн Хантай сум орчимд Эг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 50 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см давсан байдалтай байна.
Иймд дээр дурьдсан голууд болон гол, мөрний сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд түр зуурын бороо элбэг тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой ба хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-06


















