Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Долоодугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр болон Увс нуурын савын Боршоо голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 50-90 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Алтай нуруунаас усжих Буянт, Ховд гол үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна.
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 14-нд Эг гол Хантай сум орчимд усны түвшин 15-30 см нэмэгдэнэ. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-13