Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Идэр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, өврийн Заг, Байдраг гол
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Идэр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, өврийн Заг, Байдраг гол Баянбүрд сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-85 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Чулуут, Хархираа, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван хүчтэй үерлэж байна.
Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-16


















