Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны өврийн Байдраг

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны өврийн Байдраг болон Сэлэнгэ мөрөн Зүүн бүрэн сум орчимд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Ойрын өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-22

Хуваалцах