Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хүдэр, Хурх, Эг, Хангай нурууны арын

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

- Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн, Шишхэд голын усны түвшин 50-80 см нэмэгдсэн байна -

Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хүдэр, Хурх, Эг, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Туул, Хэрлэн, Хархираа, Түргэн, Хариг, Намир, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.

Долоодугаар сарын 18-нд Хэрлэн гол /Багануур дүүрэг/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар/, Чулуут гол /Өндөрулаан сум/, Ерөө гол /Дулаанхаан сум/орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэнэ. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-07-17

Хуваалцах