Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Онон, Балж, Хэрлэн, Улз болон Сэлэнгэ мөрний

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Онон, Балж, Хэрлэн, Улз болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ерөө, Сөгнөгөр, Хэрлэн, Улз, Ховд, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 25-50 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах