Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Есдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх хоногоос аажим буурсан хэдий ч олон жилийн дунджийг 30-160 см давсан байдалтай

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх хоногоос аажим буурсан хэдий ч олон жилийн дунджийг 30-160 см давсан байдалтай зарим голууд үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр нэлээд элбэг устай байна.

Тухайлбал: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах