Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Есдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хүдэр, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн голын эхээр

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хүдэр, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Үүр, Бэлтэс, Балж, Онон, Хэрлэн, Улз, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10-40 см даван тус тус үерлэж байна. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах