Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч зарим голууд үерийн түвшинг давсан хэвээр байна.
Мэдээллийн алба

Есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч зарим голууд үерийн түвшинг давсан хэвээр байна.
Тухайлбал: Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд болон Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голуудын адгаар үерийн түвшинг 5-60 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс


















