Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 30 см давсан байна. Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Сэлбэ, зүүн хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нурууны Халх, Увс нуурын савын Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван үерлэж байна.

Маргааш буюу 5 дугаар сарын 28-нд Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 40-50 см нэмэгдэж, Хутаг сум орчимд олон жилийн дунджийг 75 см, Тосонцэнгэл орчимд үерийн түвшинг 10 см даван тус тус үерлэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-05-27

Хуваалцах