Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр,
Мэдээллийн алба

2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Хүдэр, Сөгнөгөр, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 10-65 см даван үерлэж байна.
Маргааш буюу 6 дугаар сарын 9-нд Туул голын уртын дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-06-08


















