Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см, Их Хянганы нуруунаас эх авсан Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см давсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-06-29

Хуваалцах