Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, зүүн хажуугийн Хурх, Барх,
Мэдээллийн алба

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Онон, Хэрлэн, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 3-нд Хараа гол Дархан хот, Ерөө гол Дулаанхаан сум, Онон гол Дадал сум Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 9-15 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-07-02


















