Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Чулуут, Урдтамир, Хойттамир, Хөгшин Орхон, Түй, Байдраг, Цагаантуруут, Онги болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс
Мэдээллийн алба

2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Чулуут, Урдтамир, Хойттамир, Хөгшин Орхон, Түй, Байдраг, Цагаантуруут, Онги болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 40-175 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 25-75 см, Хүдэр, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Сэлбэ, Шарын гол, Урдтамир, Балж, Онон, Хэрлэн, Халх, Байдраг, Шаргалжуут, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар 6-нд Хархорин, Өлзийт сум орчимд Орхон голын усны түвшин 10-80 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 25 см, Түй гол Богд сум орчимд 25 см, Онги гол Арвайхээр сум орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-07-05


















