Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны өврийн Түй, Хэнтий нурууны арын

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны өврийн Түй, Хэнтий нурууны арын Хэрлэн, Балж, Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Таац, Түй, Онги, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см давсан байна.

Харин Орхон, Халх, Онги, Улз голууд үерийн аюултай түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-23

Хуваалцах