Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долдугаар сарын 26-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Хожуул, Заг, Цагаантуруут, Богд Онги зэрэг голуудын усны

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Долдугаар сарын 26-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Хожуул, Заг, Цагаантуруут, Богд Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Хэрлэн, Онон, Улз, Онги, Байдраг, Заг,Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см давсан байна.

Харин Орхон голын нийт уртын дагууд мөн Халх гол үерийн аюултай түвшинг 5-40 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-26

Хуваалцах