Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долоодугаар сарын 28-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Түй, Байдраг,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 28-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Түй, Байдраг, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Онги, Таац Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-40 см давсан байна. Харин Орхон, Дэлгэрмөрөн, Байдраг, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-07-28

Хуваалцах